images

“ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ” НЬ ТӨСЛИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2024-11-08

66

Элчин сайд С.Сүхболд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн туршлагыг хуваалцах бага хуралд оролцов.
 
Хурлын үеэр Элчин сайд С.Сүхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска-тай уулзаж, жендерийн тэгш байдал, сайн засаглал, тогтвортой хөгжлийн зорилтын талаар санал солилцов.
 
 
Талууд Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгож, нэр дэвшигчийн жагсаалтад эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэн Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэхэд энэхүү төсөл чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглээд цаашид төслийн II үе шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар санал нэгдэв.
 
 
Жич: Улсын Их Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд Парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүд сонгогдож, нийт гишүүдийн 25.4 хувийг эзэлж байгаа нь Ази тивд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөр өндөр үзүүлэлтэд багтдаг байна.