images

ПЁНТЭГ ХОТЫН ЗАХИРАГЧ ЖОН ЖАН СОНТОЙ УУЛЗЛАА.

Үйл явдлын мэдээ

2024-11-07

57

Энэ оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С. Сүхболд БНСУ-ын Пёнтэг хотын захирагч Жон Жан Сонтой уулзлаа. БНСУ-ын Пёнтэг хот болон Монгол Улсын Төв аймаг хооронд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.
 
 
Дашрамд дурдахад Жон Жан Сон захирагч нь Монгол Улстай олон жилийн анд нөхөр бөгөөд БНСУ-ын Үндэсний Ассамблейд 3 удаа сонгогдон ажиллахдаа Монгол, Солонгосын парламентын бүлгийн даргаар ажиллаж, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хороог анх санаачлан байгуулжээ.
 
 
БНСУ-ын Пёнтэг хот нь тус улсын эдийн засгийн бүтээмжийн гол түшиц хотын нэг төдийгүй автомашин, цахилгаан барааны үйлдвэрүүдийн төв, дэлхийн томоохон хагас дамжуулагчийн үйлдвэрлэгч “Самсунг” үйлдвэр байрладагаар стратеги, геополитикийн хувьд чухал ажээ.