images

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ОМ СОН ЮН-ТАЙ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2024-10-23

90

Элчин сайд С.Сүхболд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНСУ-ын Экспорт-Импорт банкны дэд Ерөнхийлөгч Ом Сон Юн-тай уулзав. Уулзалтын үеэр талууд Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн өнөөгийн явц, зарим удаашралтай буй төслийн хэрэгжилтийг хурдасгах, хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэх талаар санал солилцов.
 
Элчин сайд С.Сүхболд тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй 10 аймгийн дулааны станц барих төсөл гэрээнд заасан хугацаанаас хоцрогдолтой, хэрэгжилтийн явц тун хангалтгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд Экспорт-Импорт банкны зүгээс төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулахыг хүсэв.
 
Дэд Ерөнхийлөгч Ом Сон Юн одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд Элчин сайдын зүгээс өндөр ач холбогдол өгч буйд талархал илэрхийлээд төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад тус банкны зүгээс цаашид нягт хамтран ажиллана гэв.