images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭГ УНШИЖ ТАНИЛЦУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2024-09-27

40

Элчин сайд С.Сүхболд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-ын Монгол судлалын нийгэмлэг, тус улс дахь Монгол судлалын анхны төв Дангүг их сургуулиас хамтран зохион байгуулсан “Азийн зууны оршихуй ба Монгол судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцуулав.
 
 
Мэндчилгээнд “Монгол судлалд БНСУ-ын монгол судлаачид үлгэр жишээ болж ирснийг цохон тэмдэглээд БНСУ дахь монгол судлалын сургалт, судалгааны анхны төв Дангүг их сургууль эдүгээ дэлхийн монгол судлалд өөрийн эзлэх байр суурьтай эрдэм судлалын томоохон байгууллага болж, хөгжсөнд сэтгэл хангалуун байна” гэжээ.
 
 
Мөн хурлын үеэр Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн бөгөөд гүйцэтгэх захирал, Дангүг их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Сун Бён Гү, Дангүг их сургуулийн хүндэт профессор И Сон Гюү, Чингис хааны судалгааны төвийн захирал Пак Вон Кил нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.