images

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ.

Үйл явдлын мэдээ

2024-09-27

297

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2024 оны 09 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийв.
 
Айлчлалын хүрээнд БНСУ-ын Хавдрын үндэсний эмнэлэгт зочилсон бөгөөд тус эмнэлгийн ерөнхий захирал Ким Дун Ху тэргүүтэй удирдлагууд хүлээн авч уулзан байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
 
 
Түүнчлэн, эмнэлгийн захирал Ким Дун Ху Монгол Улсад хэрэгжүүлж буй эрүүл мэндийн төслийн өнөөгийн явцын талаар мэдээлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
Энэ үеэр Элчин сайд С.Сүхболд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
 
Мөн Эм, био бэлдмэл үйлдвэрлэгчдийн холбооны удирдлага болон тус холбооны гишүүн эм үйлдвэрлэгчидтэй өргөтгөсөн уулзалтыг ЭСЯ-ны хурлын зааланд зохион байгуулав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрийн зүгээс эрүүл мэндийн салбарт тэр дундаа эм хангамжийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний танилцуулж, чанар, аюулгүй байдлын олон улсын стандартын шаардлагыг хангасан солонгосын эм, эмийн бүтээгдэхүүнийг худалдан авах нөхцөлүүдийн талаар ажил хэрэгч санал солилцов.