ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД БНСУ-Д “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТОГТОЛЦОО” ҮҮССЭНИЙ 20 ЖИЛИЙН ОЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО.
Энэ оны 08 дугаар сарын 12-ны өдөр БНСУ-д “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо” үүссэний 20 жилийн ойн бага хуралд оролцож, гадаад ажиллах хүчин илгээгч орны хувьд тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд И Жон Шиг-тай уулзаж, хөдөлмөрийн зах зээл дээрх гадаад ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх салбарын төрлийг нэмэгдүүлэх, ажлын байрыг улам өргөжүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах талаар санал солилцлоо.
И Жон Шиг сайд гадаад ажиллах хүчний бодлогоо шинэчлэх шаардлагатай, хиймэл оюун ухаан болон автоматжуулалт нь бүхий л салбарт хөгжиж байгаа боловч хүний оролцоогүйгээр хийх боломжгүй газар тариалан, мал аж ахуй, барилга, байгууламж гэх мэт салбарт хүн хүч дутагдсанаас тухайн салбарт өрсөлдөх чадвар нь алдагдаж байна. Тиймээс БНСУ-ын засгийн газар “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-г өргөжүүлэх чиглэлээр судалгаа хийж, цаашид ажиллах хүч дутмаг байгаа бүс нутагт гадаад ажиллах хүчийг шаардлагатай үед зөв газарт нь байршуулахын тулд илүү уян хатан бодлого, шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
БНСУ-ын Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх бодлогоо танилцуулаад байна.