ЗАРИМ ОРНЫ ЭЛЧИН САЙД НАРТАЙ УУЛЗАВ.
Элчин сайд С.Сүхболд Монгол Улсыг БНСУ-аас хавсран суугаа Колумби, Гэгээн Ширээт, Сингапур, Мексик, Парагвай Улсын Элчин сайд нартай уулзаж, хоёр талын улс төрийн зөвлөлдөх уулзалт, оюутан солилцоо, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, худалдааны шинэ зах зээл нээх, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлагаар санал солилцов.