images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД АЕРОМОНГОЛИА КОМПАНИЙН СӨҮЛ ДЭХ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2024-07-17

212

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Аеромонголиа компанийн Сөүл дэх төлөөлөгч Т.Чагнаасүрэн, менежер Г.Цолмонбаяр нарыг хүлээн авч уулзав.
 
Уулзалтаар Солонгос Улс руу ирж буй монгол иргэдэд солонгосын хилээр нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцож, хамтарч ажиллахаар тохиролцов.
 
Элчин сайд С.Сүхболд Аермонголиа компанийн Солонгос Улс дахь үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэхийн хамт, суугаа улсын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ЭСЯ-наас бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.