БУЦАХ ҮНЭМЛЭХ
2022-11-12
БУЦАХ ҮНЭМЛЭХ
Монгол улсад буцах үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ирж, буцах үнэмлэх мэдүүлнэ.
- Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралтад дурдсан маягтыг бөглөх/
- 3 х 4 -ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Иргэний үнэмлэх, эсхүл И монголиа иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээ
- Онгоцны тийзийн хуулбар
- Тэмдэгтийн хураамж 15 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон
Анхаарах зүйл:
- ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-д урт болон богино хугацаагаар зорчих үедээ гадаад паспорт үрэгдүүлсэн, гэмтээсэн, БНСУ-д төрсөн хүүхэд эх орондоо буцах тохиолдлуудад гадаад паспорт авах боломжгүй нөхцлийг үндэслэн олгоно.
- ЭСЯ-ны Консулын хэлтэс “Буцах түр үнэмлэх олгох тухай журам”-д заасны дагуу иргэний БНСУ-д хэзээ, хэрхэн нэвтэрсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагуудаас гаргуулах, хурууны хээг ашиглан иргэний бүртгэл мэдээлэлтэй тулгах, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын холбогдох байгууллагаас хил нэвтэрсэн тухай лавлагаа, үндэсний гадаад паспорт үрэгдүүлсэн тухай БНСУ-ын цагдаагийн газрын тодорхойлолт зэргийг үндэслэн буцах түр үнэмлэх олгоно.