БУЦАХ ҮНЭМЛЭХ

2026-04-03


          Монгол улсад буцах үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ирж, буцах үнэмлэх мэдүүлнэ.

Үүнд:

-Мэдүүлэг, өргөдөл бөглөх /хавсралт маягтыг бөглөх/

-3 х 4 -ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

-Иргэний үнэмлэх, эсхүл И монголиа иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээ   

-Онгоцны тийзийн хуулбар

-Тэмдэгтийн хураамж 15 ам.доллар буюу түүнтэй тэнцэх вон

Анхаарах зүйл:

- ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-д урт болон богино хугацаагаар зорчих үедээ гадаад паспорт үрэгдүүлсэн, гэмтээсэн, БНСУ-д төрсөн хүүхэд эх орондоо буцах тохиолдлуудад гадаад паспорт авах боломжгүй нөхцлийг үндэслэн олгоно.

- ЭСЯ-ны Консулын хэлтэс “Буцах түр үнэмлэх олгох тухай журам”-д заасны дагуу иргэний БНСУ-д хэзээ, хэрхэн нэвтэрсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагуудаас гаргуулах, хурууны хээг ашиглан иргэний бүртгэл мэдээлэлтэй тулгах, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын холбогдох байгууллагаас хил нэвтэрсэн тухай лавлагаа, үндэсний гадаад паспорт үрэгдүүлсэн тухай БНСУ-ын цагдаагийн газрын тодорхойлолт зэргийг үндэслэн буцах түр үнэмлэх олгоно.

Хавсралт