СӨҮЛ ХОТЫН ЦАГААЧЛАЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
СӨҮЛ ХОТЫН ЦАГААЧЛАЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын хуралдаанд оролцох үеэр 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газрын Сөүл хотын Цагаачлалын газрын нээлтийн арга хэмжээнд оролцов.
Нээлтийн арга хэмжээний үеэр БНСУ-ын Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч И Жин Сү-тэй уулзаж, хоёр улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визийн бодлоготой холбоотой асуудлаар санал солилцов.
Мөн Сөүл хотын Цагаачлалын газрын шинэ байр, үйл ажиллагаатай танилцаж, гадаадын иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний зохион байгуулалт, үйлчилгээний хүртээмж, цахимжуулалт, цагаачлалын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, шийдлүүдийн талаар танилцав.