“ОЛОН ҮНДЭСТНИЙ СОЁЛЫН НААДАМ”-Д ОРОЛЦОВ
“ОЛОН ҮНДЭСТНИЙ СОЁЛЫН НААДАМ”-Д ОРОЛЦОВ
Элчин сайд С.Сүхболд 2026 оны 10 дугаар сарын 23-25-ны өдөр Чанвон хотноо зохион байгуулагдсан “Олон үндэстний соёлын наадам” (MAMF)-ын нээлтийн ажиллагаанд урилгаар оролцов.
Энэ онд 21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус наадамд Монгол Улсаас урлаг, соёлын салбарын уран бүтээлчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 70 орчим төлөөлөгч оролцож, эх орныхоо түүх, үндэсний үйлдвэрлэлийг сурталчлан таниулав.
Тус наадам нь солонгос иргэд болон олон соёлт гадаад иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын олон янз байдлыг дэмжих зорилготой бөгөөд БНСУ-д ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн оролцдог хамгийн том соёлын арга хэмжээ юм. Монгол Улс 2025 онд тус наадмын хүндэт зочин улсаар оролцож байв.
Наадмын үеэр Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-тэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав.