images

БАНК, САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-10-26

3

Банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байна

🔸️Элчин сайд С.Сүхболд 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын Санхүүгийн зохицуулах хорооны дарга И Чан Жинтай уулзаж, БНСУ-д оршин суугаа 60 гаруй мянган монгол иргэдийн амьдрал, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн үйлчилгээг ойртуулахад хоёр орны арилжааны банкууд салбараа харилцан нээх нь чухал ач холбогдолтойг анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

🔸️БНСУ-ын Санхүүгийн зохицуулах хорооны дарга И Чан Жин хэлэхдээ гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд өөрийн орны банкны үйлчилгээг авах нь нэн чухал гэдэгтэй санал нийлж, Монгол Улсын арилжааны банкны салбарыг тус улсад нээх асуудалд идэвхтэй анхаарч ажиллахаа илэрхийлэв.