ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн үндэслэн Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны салбарыг Инчон хотод байгуулахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан Элчин сайдын яамны Инчон хотын салбарын үйл ажиллагаа 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс албан ёсоор эхэлж буйг үүгээр мэдэгдэж байна.
БНСУ-ын Инчон хот болон орчмын бүс нутагт оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг тус салбараар үйлчлүүлэхийг урьж байна.
ЭСЯ-ны Инчон салбарын ажиллах хуваарь
Ажлын өдөр: Даваа-Баасан гараг
Ажлын цаг: 09:30-12:30
Цайны завсарлага: 12:30-13:30
Ажлын цаг: 13:30-17:30
Хаяг: Инчон хот, Намдон-гу, Жөнгаг-ро 8 (Гүвөл-дон), YWCA байр 3 давхар
인천광역시 남동구 정각로 8 (구월동), YWCA 빌딩3 층
Байршлын холбоос: https://naver.me/FkaV1sAW
Утасны дугаар: 032-421-1979
Факсны дугаар: 032-421-1980
Нийтийн тээврээр хүрэх
Метро: Инчон 1-р шугам “Инчон шичөн” буудал 5-р гарц
Инчон 2-р шугам “Инчон шичөн” буудал 7-р гарц
Автобус: “Инчон шичөн” буудал 8, 8A, 33,
“Кувөл дунд сургууль” буудал 11, 22, 33, 45
“Сити плаза” буудал 42, 45, 56
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай САЙТАР танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.