images

ИНЧОН ХОТОД МОНГОЛ УЛСЫН ЭСЯ-НЫ САЛБАР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-10-19

12

🇲🇳Инчон хотод Монгол Улсын ЭСЯ-ны салбар үйл ажиллагаагаа эхлүүлэв🇰🇷

🔸️БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах зорилгоор Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны салбарыг Инчон хотноо нээх ёслолын арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

🔸️Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Ази, Төв Азийн газрын захирал Нам Жин, Хууль зүйн яамны Цагаачлалын албаны Оршин суух, хяналтын тасгийн дарга Бэ Чан Чүн, Инчон хотын Цагаачлалын албаны дарга Пак Жэ Ван, Инчон хотын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ким Ён Шин, Өргөмжит консул Ким Сөг Хо болон бусад төлөөлөл оролцов.

Монгол Улсын ЭСЯ-ны салбарыг ийнхүү байгуулсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ оны 7 дугаар сарын 9-11-ны хооронд Монгол Улсад хэрэгжүүлсэн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы төрийн айлчлалаар Төрийн тэргүүн нарын тохирсон хоёр улсын харилцааны “Алтан үе”-ийн эхлэлийн нэгэн түүхэн, анхны тохиолдол гэдгээр онцлог болж байна.

🔸️Тус ЭСЯ-ны салбар нь Инчон хот болон түүний орчмын бүс нутагт оршин суугаа монгол иргэддээ консулын болон төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, Инчон олон улсын нисэх онгоцны буудлын хилийн боомтоор зорчиж буй иргэдэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой юм.