images

“НЭГ СЭТГЭЛ” ЯВГАН АЛХАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-10-19

7

“НЭГ СЭТГЭЛ” ЯВГАН АЛХАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

🔸️БНСУ-ын Инчон хотын Цагаачлалын алба, “Эрүүл нийгмийн хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас тус улсад оршин суугаа гадаад болон солонгос иргэдийн харилцан ойлголцол, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, нийгмийн оролцоог дэмжих зорилгоор зохион байгуулсан “Нэг сэтгэл” алхалтын арвангурав дахь удаагийн арга хэмжээнд Элчин сайд С.Сүхболд 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдөр оролцов.

🔸️Арга хэмжээнд БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны дарга Ча Ён Хо, Инчон хотын Цагаачлалын албаны дарга Пак Жэ Ван, Үндэсний Ассамблейн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага зэрэг нийт 1000 орчим гадаадын иргэд оролцож, Инчон хотын цэцэрлэгт хүрээлэнгийн 2.7 км замаар хамтран алхаж, харилцан ойлголцол, эв нэгдэл, олон соёлт нийгмийн үнэт зүйлсийг сурталчлав.

🔸️Түүнчлэн арга хэмжээний хүрээнд гадаадын иргэдэд оршин суух эрх, визийн ангилал өөрчлөх, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, хууль эрх зүйн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, үндэсний соёл, урлагийг сурталчилсан олон талт үйл ажиллагаа явагдав.