images

СОЛОНГОСЫН НИСЭХИЙН СУРГУУЛЬД ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ АЯНЫ СУРГАЛТ БОЛОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-10-15

3

🇰🇷СОЛОНГОСЫН НИСЭХИЙН СУРГУУЛЬД ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ АЯНЫ СУРГАЛТ БОЛОВ🇲🇳

🔸️Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд Солонгосын Нисэхийн сургуульд суралцаж буй оюутнуудад зориулан ээлжит сургалтыг 2026 оны 10 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

🔸️Сургалтын нээлтийн ажиллагаанд Элчин сайд С.Сүхболд оролцож, гадаад улсад суралцаж буй оюутан, залуус тухайн улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өөрийн аюулгүй байдал болон бусдын эрх ашгийг хүндэтгэн, хариуцлагатай амьдрахын чухлыг онцоллоо.

🔸️Энэ үеэр Элчин сайд С.Сүхболд Солонгосын Нисэхийн сургуулийн Ерөнхий захирал Хо Хий Ён-той уулзаж, нисэхийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

🔸️“Хариуцлагатай амьдарцгаая” аяны сургалтын хүрээнд ЭСЯ-ны Консулын хэлтсээс “Гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх”, БНСУ-ын Мансууруулах бодистой тэмцэх албанаас “Хар тамхинаас урьдчилан сэргийлэх тухай”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс шинэ орчинд дасан зохицох, стресс, бухимдлыг даван туулах, нойргүйдэл, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө. Тус сургуулийн 70 гаруй монгол оюутан оролцлоо