images

ГАНРЫН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-10-12

15

ГАНРЫН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ганвөн мужийн Ганрын хот болон бүс нутагт оршин суугаа иргэдэд “Ганрын хотын гадаад иргэдийг дэмжих төв”-ийн байранд консулын үйлчилгээ үзүүлэв. Алслагдмал бүс нутагт оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээний хүрээнд иргэний итгэмжлэл, төрөл садангийн лавлагаа, нотариат зэрэг үйлчилгээ үзүүлж, иргэдэд шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгөв. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк хамтран оролцож, иргэдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэв.

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ