БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭ
БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭ
-2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР –
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 57,665 иргэн оршин сууж байна. Үүнээс:
- Эрэгтэй 25,887,
- Эмэгтэй 31,778,
Визийн ангилал тус бүрээр оршин суугаа иргэдийн тоо:
- C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 11,803,
- D-2 ангиллын оюутны визтэй 15,757,
- D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 5,027
- D-10 ангиллын ажил хайгч визтэй 2,412,
- E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,636,
- F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,824 иргэн оршин сууж байна.
2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 13,874 иргэн байгаа нь нийт иргэдийн 24.1 хувийг эзэлж байна. Үүнээс:
- C-3 ангиллын визтэй 9,149 иргэн буюу 65.9 хувь,
- E-9 ангиллын визтэй 1,325 иргэн буюу 9.6 хувь,
- D-2 ангиллын визтэй 738 иргэн буюу 5.3 хувь,
- D-4 ангиллын визтэй 620 иргэн буюу 4.4 хувь.
- G-1 ангиллын визтэй 452 иргэн буюу 3.2 хувийг тус тус эзэлж байна.
БНСУ-д зорчсон Монгол Улсын иргэдийн тоо:
- 2026 оны 6 дугаар сард 17,727, 7 дугаар сард 15,501 иргэн, 8 дугаар сард 16,400 иргэн зорчсон бөгөөд он гарснаас хойш нийт 122,644 иргэн БНСУ-д зорчсон байна. Энэ 2025 оны мөн үед 116,589 иргэнтэй харьцуулахад 5.2 хувиар өссөн үзүүлэлт юм. 
2026 оны 8 дугаар сард 16,400 иргэн зорчсоноос визийн ангилал тус бүрээр зорчсон иргэдийн тоо:
- C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 6.937,
- D-2 ангиллын оюутны визтэй 4.739,
- D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 965,
- D-10 ангиллын ажил хайгч визтэй 337,
- E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 247,
- B-2 дамжин өнгөрөх визтэй 640 иргэн тус тус зорчсон байна.
Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна.