images

МОНГОЛ УЛСЫН 6 АЙМАГ, 1 ХОТ, ДҮҮРЭГТ ТҮРГЭН ТУСЛАМЖ, ГАЛ УНТРААХ АВТОМАШИН, ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙГ ХАНДИВЛАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-10-07

13

Монгол Улсын 6 аймаг, 1 хот, дүүрэгт түргэн тусламж, гал унтраах автомашин, техник, хэрэгслийг хандивлав. 🇰🇷

🔸️Элчин сайд С.Сүхболд 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр БНСУ-ын Кёнги мужийн “Гал унтраах ерөнхий газар’-аас зохион байгуулсан “Галын аюулгүй байдлын технологийн үзэсгэлэн” арга хэмжээнд оролцов.

🔸️Энэхүү арга хэмжээний үеэр гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж хандивлах ёслол, дэвшилтэт гал унтраах технологийн танилцуулга, солонгосын гал түймэртэй тэмцэх албаны түүхтэй танилцаж, Монгол Улсын 6 аймаг, 1 хот, 1 дүүрэг, 2 сумдын онцгой байдлын үед байгаль, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий машин 12, гал унтраах 2 автомашин, онцгой байдлын алба хаагчдад 1,300 ширхэг галд тэсвэртэй хувцас хэрэглэл хандивласан батламжийг Элчин сайд С.Сүхболдод гардуулан өгөв.