images

ГАНВӨН МУЖИЙН ГАНРЫН (강릉) ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

МЭДЭЭЛЭЛ

2026-10-05

16

ГАНВӨН МУЖИЙН ГАНРЫН (강릉) ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Ганвон мужийн Ганрын хот болон тус бүс нутагт оршин суугаа иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээний өдөр:

2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр (Бямба гараг)

Цаг: 11:00-16:00 цаг

Байршил: Ганвөн муж Ганрын хот Оггаро 19 бөнгил 26

Ганвөн муж Ганрын хотын Гадаад иргэдийг дэмжих төв

강원특별자치도 강릉시 옥가로 19번길26, 강릉외국인근로자지원센터

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ

- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/

- Гадаад паспортын захиалга

- Төрсний бүртгэл

- Гэрлэлтийн бүртгэл

- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө

- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө

Холбогдох утасны дугаар: 010-9595-3464,

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,

- Цалин хөлсний маргаан

- Ажлын байр солих тухай мэдэгдэл

- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө

- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар

Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030

БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

- Сөүл дэх “Төрийн банк”

Лавлах утас: 010-7280-1883

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.