images

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД “НАМРЫН ФЕСТИВАЛЬ”-ИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-10-05

14

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД “НАМРЫН🍂 ФЕСТИВАЛЬ”-ИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

🔸️Элчин сайд С.Сүхболд 2026 оны 10 дугаар сарын 4-ний өдөр БНСУ-ын Чөнжү хотод “Гэрээний залуус нэгдэл” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Намрын Фестиваль 2026” арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэв.

🔸️Тэрээр хэлсэн үгэндээ ЭСЯ-ны зүгээс иргэн бүрт хүрч ажиллах, эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төрийн үйлчилгээг ойртуулах хүрээнд ЭСЯ-ны салбарыг Инчон хотод ойрын хугацаанд нээх, Чөнжү хот төдийгүй бусад хотод үйл ажиллагаа явуулж буй монгол хэл, соёлын төв, сургуулийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээ танилцуулж, спорт, соёлын арга хэмжээнд оролцож буй нийт оролцогч, багийн хамт олонд амжилт хүслээ.

🔸️Түүнчлэн, Элчин сайд арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн Чөнжү хотын “Монгол хэл, соёлын төв”-ийн эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад дахь монгол сургуульд дэмжлэг үзүүлэх талаар анхаарч байгаа талаар мэдээлэв.

🔸️Мөн арга хэмжээний үеэр Элчин сайдын яамны Консулын хэлтсээс алслагдмал бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ нүүдлийн консулын үйлчилгээ үзүүлж, төрсний болон иргэний шинэчилсэн, гэрлэлтийн бүртгэл, гадаад паспортын захиалга, буцах түр үнэмлэх, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад төрлийн лавлагаа олгох үйлчилгээ үзүүллээ