ЧӨНЖҮ ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
ЧӨНЖҮ ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Чөнжү хотод зохион байгуулагдах “Намрын фестиваль” арга хэмжээний үеэр иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.
Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 4-ний өдөр (Ням гараг)
Цаг: 11:00-16:00 цаг
Байршил: Чүнбүг мужийн Чөнжү хотын Сөвон дүүрэг Мүшинсө-ро 1
Сөвон их сургуулийн талбай
충북 청주시 서원구 무심서로 377-3 서원대학교 대운동장
Лавлах утас: 010-7284-8010
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:
- ЭСЯ-ны Консулын хэлтэс
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
- Гадаад паспортын захиалга
- Төрсний бүртгэл
- Гэрлэлтийн бүртгэл
- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
Холбогдох утасны дугаар: 010-9595-3464,
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,
- Цалин хөлсний маргаан
- Ажлын байр солих тухай мэдэгдэл
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар
Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.