images

НАМЬЯНЖҮ ХОТЫН ДАРГА ЧОЙ ХЁН ДОГ-ТОЙ УУЛЗАЖ,​​​​​​​ СОЁЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-09-29

12

НАМЬЯНЖҮ ХОТЫН ДАРГА ЧОЙ ХЁН ДОГ-ТОЙ УУЛЗАЖ, 🇲🇳🇰🇷СОЁЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

🔸️Элчин сайд С.Сүхболд 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Гёнги мужийн Намьянжү хотын дарга Чой Хён Дог-той уулзав.

🔸️Уулзалтын үеэр талууд Улаанбаатар болон Намьянжү хот хоорондын хамтын ажиллагааны 28 жилийн ололт амжилтыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа тэр дундаа Намьянжү хот дахь “Монголын соёлын төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ирэх онд хамтран зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээний талаар ажил хэрэгч санал солилцов.

🔸️Элчин сайд С.Сүхболд уулзалтын төгсгөлд “Монгол соёлын төв”-ийн үйл ажиллагаа нь зөвхөн солонгос иргэдэд зориулагдаад зогсохгүй БНСУ-д ажиллаж, амьдарч буй 60 гаран мянган монгол иргэдийн зорин ирдэг соёл, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэн хэлэв.