images

“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ СУРГАЛТ ИНЧОН ХОТЫН ГЁН ИН ИХ СУРГУУЛЬД БОЛНО

МЭДЭЭЛЭЛ

2026-09-23

35

“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ СУРГАЛТ ИНЧОН ХОТЫН ГЁН ИН ИХ СУРГУУЛЬД БОЛНО

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа монгол иргэдийн үйлдэж буй зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяны хүрээнд хэрэгжүүлж буй ээлжит сургалтыг Инчон хотын Гён-ин их сургуульд 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.

Энэ удаагийн сургалтаар БНСУ-ын Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх төвөөс хорт зуршлын сөрөг нөлөө, түүнээс ангижрах, урьдчилан сэргийлэх талаар, Төрийн банкны төлөөлөгчийн газраас цахим залилангаас сэргийлэх, банкны зохистой хэрэглээний талаар, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас суугаа орны хууль, дүрэм журмыг мөрдөх талаар, Кореа политехникийн сургуулиас мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгч, мөн ЭСЯ-ны Консулын хэлтсээс монгол иргэдийн түгээмэл холбогддог гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, БНСУ-ын хууль, дүрэм журмыг сахин мөрдөх талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Иймд, “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяны хүрээнд зохион байгуулагдах сургалтад оюутан Та бүгдийг идэвх, санаачилгатай оролцохыг уриалж байна.