images

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД НАР УУЛЗАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-09-08

10

Батлан хамгаалахын дэд сайд нар уулзав

🔸️Сөүл хотноо 2026 оны 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд болж буй “Сөүлийн батлан хамгаалахын яриа хэлэлцээ” олон улсын арга хэмжээний үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Д. Баасандамба БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд И Дү Хи-тэй уулзаж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг үнэлж, бодит үр дүнд чиглэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн төлөө ажиллахаар тохиролцов.

🔸️Энэ хүрээнд “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль, “Гүүр” хоёр улсын инженерийн хамтарсан сургалт, тусгай хүчний хамтарсан сургууль, цэргийн боловсролын харилцан солилцооны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.