images

ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИРГЭД СОЛИЛЦООНЫ АСУУДЛЫГ ХӨНДӨВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-09-08

9

Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд иргэд солилцооны асуудлыг хөндөв

🔸️Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Улсын Их хурлын гишүүн Х.Ганхуяг, Элчин сайд С.Сүхболд нар 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Нам Ин Сун-тай уулзаж, эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг татах, стратегийн ашигт малтмалыг боловсруулах үйлдвэр байгуулах, БНСУ-д оршин сууж буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрх, хууль ёсны ашгийг илүү үр дүнтэй хамгаалах, сайжруулах асуудлыг онцгойлон хөндөв.

🔸️Уулзалтад солонгосын талаас Үндэсний ассамблейн гишүүн, Боловсролын байнгын хорооны гишүүн Ким Жүн Хёг, Үндэсний ассамблейн гишүүн, Нийгмийн хамгааллын байнгын хорооны гишүүн Со Ён Сок нар байлцав.

🔸️БНСУ-ын Ерөнхийлөгч И Же Мён-ы Монгол Улсад хийсэн төрийн түүхэн айлчлалын үеэр тохиролцсон хоёр улсын харилцааны Алтан үеийг эхлүүлэх, гарын үсэг зурсан нийт 21 баримт бичгийн хэрэгжилтэд Парламентын зүгээс хамтран ажиллахаар тохиролцов.