images

"ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭРЭН ҮЕ ДЭХ ГАНЦААРДАЛ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-08-19

17

“Хиймэл оюуны эрэн үе дэх ганцаардал” сэдэвт олон улсын хуралд оролцов.

🔸️Элчин сайд С.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид Тэжон хотноо 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Солонгосын шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний институтээс зохион байгуулсан “Хиймэл оюуны эрэн үе дэх ганцаардал” сэдэвт олон улсын хуралд оролцов.

🔸️Энэхүү хуралд БНСУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжлөөс шалтгаалан нийгэмд үүсээд буй сэтгэл зүй, ганцаардал, тэдгээрийг даван туулах арга замын талаар хэлэлцэв.

🔸️Мөн хурлын үеэр Солонгосын ахисан түвшний шинжлэх ухаан, технологийн их сургуулиас хүний сэтгэл зүй, нийгмээс тусгаарлагдсан байдлын түвшинг тогтооход чиглэсэн цогц хэмжүүр болох “AI-LOVI”-ийн талаар танилцуулав.