“ЭСЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА
“ЭСЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны “НЭЭЛТТЭЙ ӨДӨР” арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Лхагва гарагт 17.00-20.00 цагийн хооронд зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээний үеэр Та бүхэнд дээд түвшний айлчлалын үр дүн, цаашид төлөвлөж буй ЭСЯ-ны үйл ажиллагааг танилцуулна.
Мөн консулын үйлчилгээг ЭСЯ-нд өргөтгөсөн цагаар үзүүлнэ. Консулын үйлчилгээний тухай мэдээлэл, зааврыг www.seoul.embassy.mn цахим хуудаснаас урьдчилан авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.
Лавлах, тодруулах зүйл байвал ЭСЯ-ны цахим шуудан [email protected] болон шуурхай 010-9595-3464 дугаарт хандана уу.
Иймд суугаа улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, холбоод, оюутан, иргэд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ