БНСУ-ЫН АРДЧИЛСАН НАМЫН ГУРАВДУГААР ИХ ХУРАЛД УРИЛГААР ОРОЛЦОВ.
БНСУ-ын Ардчилсан намын Гуравдугаар их хуралд урилгаар оролцов.
🔸️Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Засгийн газрын эрх баригч Ардчилсан намын дарга болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох намын их хуралд оролцлоо. Энэ удаагийн сонгууль 2026 оны 7 дугаар сарын 21 ~ 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдав.
🔸️Намын их хуралд Ардчилсан намын бүлгийн дарга бөгөөд Намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Хан Бён Ду болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кан Хүн Шиг тэргүүтэй 10,000 орчим намын гишүүд оролцов.
🔸️Тус их хуралд Дипломат төлөөлөгчийн газрын 40 орчим төлөөлөгч оролцов.