БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭ
БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭ
-2026 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР –
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,989 иргэн оршин сууж байна. Үүнээс:
-
Эрэгтэй 26,874,
-
Эмэгтэй 34,115,
Визийн ангилал тус бүрээр оршин суугаа иргэдийн тоо:
-
C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 16,443,
-
D-2 ангиллын оюутны визтэй 14,213,
-
D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 5,532,
-
D-10 ангиллын ажил хайгч визтэй 2,321,
-
F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,803,
-
E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,751 иргэн оршин сууж байна.
2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,078 иргэн байгаа нь нийт иргэдийн 23.1 хувийг эзэлж байна. Үүнээс:
-
C-3 ангиллын визтэй 9,283 иргэн буюу 65.9 хувь,
-
E-9 ангиллын визтэй 1,352 иргэн буюу 9.6 хувь,
-
D-2 ангиллын визтэй 745 иргэн буюу 5.3 хувь,
-
D-4 ангиллын визтэй 640 иргэн буюу 4.5 хувь.
-
G-1 ангиллын визтэй 445 иргэн буюу 3.1 хувийг тус тус эзэлж байна.
БНСУ-д зорчсон Монгол Улсын иргэдийн тоо:
- 2026 оны 3 дугаар сард 16,289 иргэн, 4 дүгээр сард 13,838, 5 дугаар сард 12,574 иргэн, 6 дугаар сард 17,727 иргэн зорчсон бөгөөд он гарснаас хойш нийт 91,622 иргэн БНСУ-д зорчсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 87,075 иргэн зорчсонтой харьцуулахад 5.2 хувиар өссөн байна.
2026 оны 6 дугаар сард 17,727 иргэн зорчсоноос визийн ангилал тус бүрээр зорчсон иргэдийн тоо:
-
C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 14,643,
-
D-2 ангиллын оюутны визтэй 312,
-
D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 551,
-
D-10 ангиллын ажил хайгч визтэй 150,
-
E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 107,
-
B-2 дамжин өнгөрөх визтэй 760 иргэн тус тус зорчсон байна.
Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна.