images

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАХ “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯН

МЭДЭЭЛЭЛ

2026-04-27

195

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАХ “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯН

БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн үйлдэж буй зөрчил, гэмт хэргийн тоог бууруулах, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, хоёр орны хооронд визгүй зорчих хэлэлцээрийн угтвар нөхцлийг бүрдүүлэх, монгол иргэдийг үнэлэмжийг өсгөх зорилгоор “Хариуцлагатай амьдарцгаая аян”-ыг эхлүүлж байна.

Уг аяны хүрээнд суугаа орны хууль дүрмийн талаар мэдээ, мэдээлэл хүргэх, гэмт хэргээс элэг нэгтнээ хамгаалах, суугаа орны соёлын ялгааны ойлголтыг өгөх, иргэд болон иргэдийн холбоодын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

ХАМТРАН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГА:

Монголын талаас:

• БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв,

• Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар,

• 'Awezome' сэтгүүл,

• Төрийн банк,

• Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөл,

• “Солонгос дахь Монголын нэгдсэн оюутны холбоо” НҮТББ,

• БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй иргэдийн холбоо,

Солонгосын талаас:

• БНСУ-ын Үндэсний цагдаагийн алба,

• БНСУ-ын ХЗЯ-ны Гадаад иргэн, харьяатын газар,

• Цагаачлалын 1345 лавлах төв,

• Гадаад иргэдийг дэмжих төв,

• Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх төв,

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

• Их, дээд сургуульд суралцаж буй оюутан, сурагчидтай уулзалт хийх,

• Нүүдлийн консулын үйлчилгээний үеэр зар, сурталчилгаа хийх,

• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор суугаа орны хууль, дүрэм журмын талаар постер, гарын авлага хэвлэмэл материал бэлтгэх, тараах,

• Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээлэл түгээх,

• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой товч агуулга бүхий постерын эх бэлдэх, цахим орчинд нийтлэх,

• Богино хэмжээний видео контент уралдаан зохион байгуулах, цахим орчинд нийтлэх,

Цаашид иргэдийн холбоо, төрийн бус байгууллага болон хувь иргэд Та бүхнийг “Хариуцлагатай амьдарцгаая” нээлттэй аяныг дэмжин санал хүсэлтээ ирүүлж хамтран ажиллахыг уриалж байна