images

ДЭЖӨН ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ.

МЭДЭЭЛЭЛ

2026-04-22

972

ДЭЖӨН ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Өмнөд Чүнчөн мужийн Дэжөн (대전) хотод иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.

Хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр (Ням гараг)

Цаг: 11:00-18:00 цаг

Байршил: Дэжөн хотын “Гадаад иргэдийг дэмжих төв”-ийн байр

Дэжөн хот Дон-гү Дэжөн-ро 841(Жөндон 10-1)

대전광역시 동구 대전로 841 (정동 10-1 )

대전광역시 외국인주민 통합지원센터

Холбоос: https://naver.me/x2jG4Abd

Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:

- ЭСЯ-ны Консулын хэлтэс

- Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

- “Төрийн банк”-ны төлөөлөгчийн газар

- "Хаан банк"-ны төлөөлөгчийн газар

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ

- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/

- Гадаад паспортын захиалга

- Төрсний бүртгэл

- Гэрлэлтийн бүртгэл

- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө

- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө

Холбогдох утасны дугаар: 02-798-1950,

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,

- Цалин хөлсний маргаан

- Ажлын байр солих тухай мэдэгдэл

- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө

- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар

Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030

БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

- Сөүл дэх “Төрийн банк”

Лавлах утас: 010-7280-1883

- "Хаан банк"-ны төлөөлөгчийн газар

Лавлах утас: 02-3789-8601

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.