ГАНВӨН МУЖИЙН ЧҮНЧӨН ХОТОД АЖИЛЛАВ.
ГАНВӨН МУЖИЙН ЧҮНЧӨН ХОТОД АЖИЛЛАВ.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс Ганвөн мужийн Чүнчөн хотод 2026 оны 4 дүгээр сарын 4-ний Бямба гарагт тус бүс нутагт ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ иргэний шинэчилсэн бүртгэл, гадаад паспортын захиалга, итгэмжлэл, нотариатын гэрчлэл, иргэний бүртгэлийн лавлагаа, и-монголиа тодорхойлолт зэрэг консулын үйлчилгээ үзүүллээ.
Мөн Сөүл дэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк хамтран оролцож, тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөв.