images

МОНГОЛ ИРГЭДИЙН ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ, БҮРТГЭЛГҮЙ ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-04-01

23

Монгол иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, бүртгэлгүй хүүхдийн асуудлыг хөндөв

2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Паг Гюн Тэгтэй уулзав.

Уулзалтаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж буйг тэмдэглэж, монгол иргэдэд виз олгох ажиллагаанд үндэсний гадаад паспортыг удаан хугацаанд хадгалж буй нь зорчих эрхийг хязгаарлаж байгаа, гадаад паспортын хүчин төгөлдөр эсэхийг цахим баримтаар баталгаажуулах, хил дээрээс буцаагдаж буй иргэдийн асуудлаар байгууллага хооронд мэдээлэл солилцоог сайжруулах, урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох шаардлагатайг онцлов.

Мөн БНСУ-д оршин сууж буй бүртгэлгүй монгол хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах хууль эрх зүйн орчинг бий болгоход БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс анхаарахыг хүсэв.