ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОГТОВ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОГТОВ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БНСУ-ын Эрүүл мэнд, халамжйн сайд Жон Ын Гёнтой уулзаж, эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтад Элчин сайд С.Сүхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон албаны бусад төлөөлөгчид оролцов. Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар хоёр улсын харилцааны тэргүүлэх салбар болохыг онцолж, тус салбарын эмч, мэргэжилтэнг бэлтгэх, “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчнийг БНСУ-ын эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, туршилтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэгт хамтран ажиллахаар тохиров. Хоёр улсын ЭМЯ хоорондын яриа хэлэлцээний механизмыг 8 жилийн дараа дахин сэргээж буйг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа.