images

ГАНВӨН МУЖИЙН ЧҮНЧӨН (춘천) КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

МЭДЭЭЛЭЛ

2026-03-17

7

ГАНВӨН МУЖИЙН ЧҮНЧӨН (춘천) КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Ганвөн мужийн Чүнчөн (춘천) хотод иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.

Хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр (Бямба гараг)

Цаг: 10:00-17:00 цаг

Байршил: Ганвөн хотын Чүнчөн хотын Гонжи-ро 305 (Хёжа дон)

Чүнчөн хотын “Олон соёлт гэр бүлийг дэмжих төв”

강원도 춘천시 공지로 305 (효자동) 춘천시가족센터

Холбоос: https://naver.me/5apCVl0Y

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ

- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/

- Гадаад паспортын захиалга

- Төрсний бүртгэл

- Гэрлэлтийн бүртгэл

- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө

- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө

Холбогдох утасны дугаар: 010-9595-3464,

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,

- Цалин хөлсний маргаан

- Ажлын байр солих тухай мэдэгдэл

- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө

- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар

Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.