images

ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭ

МЭДЭЭЛЭЛ

2026-02-16

13

ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭ

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,008 🇲🇳иргэн оршин сууж буйгаас:

- 👨‍🦰 Эрэгтэй 27,124,

- 👩‍🦰 Эмэгтэй 32,884,

Үүнээс:

-✈️C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 15,912,

-🎓D-2 ангиллын оюутны визтэй 13,194,

-🎒D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 6,671,

- 🪪 F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,665,

-⛑️E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,850 иргэн байна.

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,481 🚔иргэн байгаа нь нийт иргэдийн 24.1 хувийг эзэлж байна.

Үүнээс:

-✈️C-3 ангилалын визтэй 9,807 иргэн буюу 66.8 хувь‼️

-⛑️E-9 ангилалын визтэй 1,405 иргэн буюу 9.5 хувь,

-🎓D-2 ангилалын визтэй 691 иргэн буюу 4.9 хувь,

-🎒D-4 ангилалын визтэй 720 иргэн буюу 4.7 хувь.

БНСУ-д зорчсон Монгол Улсын иргэдийн тоо:

-🛫2024 онд 150,201,

-🛂2025 онд 176,080 - 📈17.2 хувиар өссөн

-🛃2026 оны 1 дүгээр сард 17,129 иргэн,

Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна.