images

ТЭЖОН ХОТНОО МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ЦАГААН САРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-02-15

42

БНСУ-ын Тэжон хотод оршин суугаа Монгол иргэдийн зүгээс 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гал морин жилийн Цагаан сарын арга хэмжээг зохион байгуулав. Аймаг, сумын цолтой нийт 36 бөхийн барилдаан, шагайн наадгай, олс таталт, гар барилдаан, Дээлтэй Монгол зэрэг арга хэмжээнд нийт 200 гаруй монгол иргэд оролцож, монгол соёлоо сурталчлав. Тус арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд оролцож, Элчин сайд С.Сүхболдын мэндчилгээг уламжлав. Суугаа орондоо Монгол өв соёл, уламжлал, зан заншлаа хадгалж, түгээсэн соёлын сайхан арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Тэжон хотноо амьдарч, ажиллаж буй Та бүхэндээ баяр хүргэж, амжилт бүхнийг хүсье.