СЭРЭМЖЛҮҮЛЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 
Монгол Улсын 50 иргэн 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын хилээс буцаасан гэх үндэслэлгүй, буруу, ташаа мэдээг нийтэлж, түгээж байна.

Мөн БНСУ-д хөдөлмөр эрхлэх виз, кодтой виз гаргаж өгнө хэмээн виз зуучлалын брокерууд иргэдийг залилж, визийн барьцаа, үйлчилгээний төлбөр авах зэрэг хууль бус үйлдлүүд ихээр гарч байна.
Энэ оны 1 дүгээр сарын байдлаар БНСУ-д зорчин ирсэн иргэдээс хуурамч “Эмнэлгийн С-3-3 виз” болон бусад төрлийн хуурамч визээр 6, шенгений бүсийн 32 улсад зорчих үедээ В2 ангиллын визээр нэвтрэх гэсэн 14, визгүй нэвтрэх хүсэлт гаргасан 1 иргэнийг БНСУ-ын Цагаачлалын алба хил нэвтрүүлэхээс татгалзсан байна.
Иймд иргэд Та бүхэн аливаа зуучлал, төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас мэдээллээ авах, залилан гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ