images

ЧАНВӨН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

МЭДЭЭЛЭЛ

2025-10-24

2

ЧАНВӨН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс болон Пусан хотод суугаа Консулын газраас БНСУ-ын Өмнөд Гёнсан мужийн Чанвөн хотод зохион байгуулагдах "MAMF-2025” Олон соёлт гадаад иргэдийн наадмын үеэр буюу 2025.10.25-26-ны өдрүүдэд иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.

Хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдөр (Бямба, Ням гараг)

Цаг: 10:00-16:00 цаг

Байршил: Чанвон хотын Ёнжи цэцэрлэгт хүрээлэнгийн талбай

경상남도 창원시 성산구 신월동 98 용지문화공원

/арга хэмжээ зохион байгуулагч 010-8810-7733/

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.