КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ЦАХИМЖУУЛАВ
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ЦАХИМЖУУЛАВ
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас консулын үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлэх хүрээнд иргэний бүртгэл, итгэмжлэл, нотариатын үйлчилгээний төлбөрийг банкны олон улсын аль ч төрлийн картаар хийх “POS” төхөөрөмж ашиглаж эхэллээ.
Ингэснээр иргэд банкинд очих шаардлагагүйгээр консулын үйлчилгээг авах боломжтой боллоо.
Төрийн үйлчилгээний “E-Mongolia” нэгдсэн системээс 1. Төрсний бүртгэл, 2. Иргэний үнэмлэх, 3. Гэрлэсний бүртгэл, 4. Гэрлэсний бүртгэлгүй, 5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх, 6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, 7. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх, 8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолт, 9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолт, 10. Өндөр насны тэтгэвэр тогтоолт, 11. Жолоочийн лавлагаа, 12. Дархлаажуулалтын мэдээлэл зэрэг лавлагаа, тодорхойлолтыг солонгос хэлээр авах боломжтойг үүгээр дахин мэдээлж байна.