images

ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН НОМЫН САНД МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН НОМЫН ДЭЭЖИЙГ ГАРДУУЛАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-11-27

8

ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН НОМЫН САНД МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН НОМЫН ДЭЭЖИЙГ ГАРДУУЛАВ

Элчин сайд С.Сүхболд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Үндэсний Ассамблейн номын сангийн захирал Хван Жон Гын-тэй уулзаж, Монголын түүх, соёл, өв уламжлалын холбогдолтой 40 орчим номын дээжийг гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд энэ онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд Парламентын номын сан, сургалт, судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд харилцан туршлага судлах, шинээр хэвлэгдсэн ном товхимолыг хоёр талд тогтмол солилцож байх нь чухал ач холбогдолтой гэв.

Үндэсний Ассамблейн номын сан нь 1952 онд байгуулагдсан өнөөгийн байдлаар 8.5 сая ном, 420 сая хуудас бүхий цахим баримт бичгийн сан хөмрөгтэй бөгөөд гадаад, дотоодын бүх иргэд чөлөөтэй үйлчлүүлэх боломжтойгоос гадна Монголын Үндэсний төв номын сантай хамтран ажилладаг байна.