images

АЗИЙН ТӨРИЙН АЛБАНЫ СҮЛЖЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОВ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-11-27

5

Азийн төрийн албаны сүлжээний хуралд оролцов

БНСУ-ын Хүний нөөцийн яамнаас 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан дээрх хуралд Элчин сайд С.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус хуралд Монгол, Бруней, Индонез, Камбодж, Хятад, Япон, Малайз, Лаос, Вьетнам, Тайланд, Сингапур, Филиппин, БНСУ-ын төрийн албаны үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага, олон улсын байгууллага, гадаадын ДТГ-ын төлөөлөл оролцсон.

Хурлыг БНСУ-ын Хүний нөөцийн сайд Чои Дун Сок нээж, Солонгос улс нь хиймэл оюуны технологийг төрийн албаны үйл ажиллагааг сайжруулахад ашиглаж, энэ чиглэлээрх туршлагыг бусад улстай хуваалцахад бэлэн байгаа мэдэгдэв.

Энэхүү хурал нь “Хурдацтай өөрчлөлт, инновацийн эрин үед төрийн албыг хувьсган өөрчлөх нь” сэдэв дор зохион байгуулж, орчин цагийн технологийн ололтыг төрийн албанд хэрхэн ашиглах, үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэлэлцэж, өөрсдийн сайн туршлагаас хуваалцдаг онцлогтой юм.