ЧЭЖҮ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ.
ЧЭЖҮ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс болон Пусан хотод суугаа Консулын газраас БНСУ-ын Чэжү хотод оршин суугаа иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.
Хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр (Бямба гараг)
Цаг: 10:00-18:00 цаг
Байршил: 제주시 중앙로 56, 우리은행 3층 (제주특별자치도 외국인 노동자지원센터)
Чэжү хот, Жунан-ро 56, “Гадаад ажилчдыг дэмжих төв”-ийн байрны 3 давхарт
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:
- ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан дахь Консулын газар
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
- Сөүл дэх “Төрийн банк”-ны төлөөлөгчийн газар
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
- Гадаад паспортын захиалга
- Төрсний бүртгэл
- Гэрлэлтийн бүртгэл
- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
Холбогдох утасны дугаар: 010-9595-3464,
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,
- Цалин хөлсний маргаан
- Ажлын байр солих тухай мэдэгдэл
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар
Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030
БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
- Сөүл дэх “Төрийн банк”
Лавлах утас: 010-7280-1883
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.