images

ЧЭЖҮ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-11-30

5

ЧЭЖҮ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан хотод суугаа Консулын газар хамтран БНСУ-ын Аялал жуулчлалын тусгай бүс Чэжүд 2025 оны 11 дүгээр сарын 29-ний Бямба гарагт тус бүс нутагт ажиллаж амьдарч буй Монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэв.

БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан хотод суугаа Консулын газар иргэний шинэчилсэн бүртгэл, гадаад паспортын захиалга, итгэмжлэл, нотариатын гэрчлэл, иргэний бүртгэлийн лавлагаа, и-монголиа тодорхойлолт зэрэг нийт 45 иргэнд үйлчилгээ үзүүллээ.

Мөн БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн хамт Чэжү хотод хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэний ажлын байрны нөхцөл байдалтай танилцаж, компаний удирдлагатай уулзаж, хариуцсан ажлын чиглэлээр тус тус зөвлөгөө өгөв.

Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк хамтран оролцож давхардсан тоогоор 32 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.