УХААЛАГ ХОТУУДЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ.
УХААЛАГ ХОТУУДЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ.
Энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр Инчон хотын Эдийн засгийн чөлөөт бүс (IFEZ)-ийн захиргаа “Smart City Summit 2025” олон улсын чуулган зохион байгуулав. Уг арга хэмжээнд 17 улсын 70 гаруй төлөөлөгч оролцож, ухаалаг хотын хөгжлийн чиглэлд хэрэгжүүлж буй тэргүүн туршлага, инновацын шийдлээ хуваалцсан нь онцлох үр дүн байлаа.
Манай талаас Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Б.Саранчимэг чуулганд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн хамтын ажиллагааны талаарх санал бодлоо илэрхийллээ. Мөн уг чуулганд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас төлөөлөл оролцов.
Чуулганы үеэр Монгол Улсын “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” нь Инчон хотын эдийн засгийн чөлөөт бүсийн санаачилгад нэгдэж, Ухаалаг хотууд хоорондын Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү чуулганд бусад улсын хотуудын удирдлагууд болон технологийн тэргүүлэх компаниуд оролцож, ухаалаг хотын шинэчлэл, инноваци, ногоон дэд бүтэц, өгөгдлийн менежмент ба цахим аюулгүй байдал, ирээдүйн хот төлөвлөлтийн чиг хандлагын талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.