images

МОНГОЛ ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-12-15

6

Монгол хүүхдийн асуудлыг хөндлөө

БНСУ-ын Үндэсний ассамблейн урилгаар айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол, Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён-той уулзав. Энэхүү уулзалтад монголын талаас УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Б.Баярбаатар, Ж.Галбадрах, Д.Рэгдэл, Д.Энхтуяа, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд, солонгосын талаас Үндэсний Ассамблейн гишүүн, Солонгос, Монголын Парламентын бүлгийн дарга Жин Сон Жүн, Ким Дэ Шиг, Им У Гён, Ян Бү Нам, Жон Ён Ги нар оролцов.

Уулзалтаар суугаа улсад амьдарч, ажиллаж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, бичиг баримтгүй монгол хүүхдийн эрх зүйн орчныг сайжруулах, газрын ховор металийн салбарт хамтран ажиллах, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр зэрэг асуудлаар санал солилцлоо.