"АЛДАРТ ЭХИЙН ОДОН" БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
"АЛДАРТ ЭХИЙН ОДОН" БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан БНСУ-д оршин суугаа эхчүүд 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө дараах материалыг бүрдүүлэн Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
• Анкет (маягтын дагуу)
• Эхийн паспортын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл И-Монголиа лавлагаа
• Хүүхэд тус бүрийн төрсний гэрчилгээний хуулбар эсхүл И-Монголиа лавлагаа
• Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээний хуулбар эсхүл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа
• Бусад холбогдох баримт бичиг (шаардлагатай тохиолдолд)
Маягт татах холбоос
https://docs.google.com/.../2PACX.../pub
Анхаарах зүйл:
• Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол хүүхдийн нас барсны гэрчилгээний хуулбар эсхүл түүний лавлагаа,
• Иргэд материалаа бүрдүүлэхдээ өргөдөл нь гаргацтай байх,
• Баримт бичгийн хуулбарын чанар сайн байх зэрэг болно.
Материал хүлээн авах хаяг, хугацаа:
• Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа
Элчин сайдын яамны Консулын хэлтэс
Хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부
Хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдрийг дуустал
Холбоо барих утас: 02-798-1950, 010-9595-3464