images

КАМБОДЖИЙН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗАВ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-01-21

9

Камбоджийн Хаант Улсын Элчин сайдыг хүлээн авч, уулзав

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Камбоджийн Хаант Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кон Пон Раттанак-ийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Уулзалтаар Чанвүн хотноо жил бүр зохион байгуулагддаг Олон соёлт гадаадын иргэдийн наадмын гол зочин орноор Монгол Улс оролцсон, түүний ач холбогдлын талаар санал солилцов.

Элчин сайд Кон Пон Раттанак Камбодж Улс, БНСУ-ын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр 2021 онд байгуулсан, гадаад худалдааны эргэлт 1 тэрбум гаруй ам.доллар, камбоджийн 80 орчим мянган иргэн сурч, ажиллаж, амьдарч байгаа, солонгос жуулчдын тоо 1 саяд хүрдэг тухай мэдээлэв.
Монгол Улс, Камбоджийн Хаант Улсын хооронд 1960 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.